Энедина Модеста Перез бол Канарын арлуудын Ла Пальма мужийн Тижарафе хотоос гаралтай. Тэрбээр Мирандагийн доод хэсэгт ферм ажиллуулдаг тул өглөө бүр эрт босоод эргийн сувгаар гүйдэг.
Өдгөө 76 настай тэрбээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, спорттой хүч чадлаа хослуулж яваа, жинхэнэ бүсгүй хүний үлгэр жишээ болсон нэгэн. Цаг гарвал тэрбээр уулын марафоныг алгасдаггүй. Учир нь Модеста гэдэг нэр нь өөрийгөө сайжруулах, золиослох, хамгийн сайн шагнал гэсэн утгатай тул нэр шигээ сайн амьдрахыг ирэлхийлдэг аж.
Тэр өнгөрсөн амралтын өдөр болсон Навиера Армас Меридиано марафон гүйлтийн тэмцээнийг өнжөөгүй юм. Энэхүү тойрог нь 42, 28, 19, 9 километрийн уралдаанаар арлын гайхалтай маршрутын дагуу уралддаг. Уг уралдаан дэлхийн хамгийн хүнд тэмцээнүүдийн нэг, Европын өнцөг булан бүрээс өрсөлдөгчид оролцдог.
Энедина Хойа дель Пино дахь Эль Хиерро ойн хамгийн гүн хэсгээс эхэлж, Канарын гайхалтай үзэмжийг илтгэдэг эгц замаар Фронтера булангийн Тигадай хот руу буух 9 километрийн уралдаанд оролцжээ.
Уралдааны үр дүнг мэдээлдэг цахим хуудаст дурдсанаар, 76 настай тамирчин бүсгүй нэг цаг 49 минут 37 секундын амжилтаар барианд орж, гартаа цэцгийн баглаа барьж, хацрын ясанд нь илэрхий цус гоожсон шархтай байжээ.
Энедина төмс тарьж, малаа хариулж, бяслаг хийж, навчит жимсний модыг арчилдаг. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үлгэр жишээ болсон түүний энэ амжилт олон хүнд урам зориг өгч байгаа юм.
Үнэн хэрэгтээ тэрбээр орон нутагт байрладаг Лаурисилва уулын уралдаанд тогтмол оролцдог. Энэ удаагийнх зүгээр о нэг жишээ нь гэнэ. Орон нутгийнхан Энедина Модестагийн спортын амжилтаар сайрхдаг.
Л.Сайнаа