Япон улсын Хоккайдо аралд пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 10 тамирчин өрсөлдөж буйгаас эхний өдөр өсвөрийн охидын 69 кг-ын жинд Г.Сумъяасүрэн алтан медаль хүртлээ. Тэр өнгөрсөн өнгөрсөн тавдугаар сард болсон ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртэж байв. Ийнхүү Өвөрхангай нутгийн охин Г.Сумъяасүрэн 2023 онд Ази болон дэлхийн аварга цолыг авлаа. Мөн тус тэмцээний мастер2 ангиллын эмэгтэйчүүдийн 69 кг-д Х.Энхтүвшин мөнгө, М2 ангиллын эрэгтэйчүүдийн 105 кг-д Н.Отгонбаяр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, М3 ангиллын 74 кг-д П.Баяр мөнгө, М1 ангиллын 74 кг-д Т.Мөнхжаргал мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл (1)