Өнөөдөр Монголын паралимпын үндэсний өдөр. Одооноос 15 жилийн өмнөх энэ өдөр урд хөршийн нийслэл Бээжин хотноо болсон зуны паралимпын наадмаас Монгол улсад анхны алтан медалийг Д.Баатаржав хүртсэн юм. Иймээс энэ өдрийг паралимдын үндэсний өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж буй. Түүний эхлүүлсэн алтан медалийн замаар “Рио-2016” паралимпын наадмаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл медаль хүртсэн байдаг. Мөн өнгөрсөн “Токио-2020” паралимпын наадмаас Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, алтан соёмбот далбаагаа намруулсан юм.