Ардчилсан намаас зохион байгуулж буй Төвийн бүсийн "Эдийн засгийн форум" Дундговь аймагт зохион байгуулагдаж байна. Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт "1990 он бол Монгол Улс сэргэн мандсан ардчиллын он жилүүд байсан. Өнөөдөр та бүхэн ардчиллын хоёр дахь сэргэн мандлын үе болж байна. Хувь заяаны эрхээр эргэлтийн сэргэн мандлын үе эхэлж байна. Энэ утгаараа та бүхний үе эхэлж байна. Бидний өмнө ардчиллын төлөөх асар их хариуцлага байгаа. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд бид ингэж ялагдал хүлээж байгаагүй. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил, ардчилал хямралд орсон. Ийм хүнд үед бид хариуцлагаа ухамсарлаж, ялалт байгуулах хэрэгтэй. 1992 онд хийсэн Үндсэн хуулийнхаа үзэл санааг бид улам төгөлдөржүүлэх ёстой" гэв.
Сэтгэгдэл (5)