Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсаас АНУ- руу шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг эцэлсэн баталлаа. Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчилсан. Энэ үеэр уг хэлэлцээрийг байгуулсан. 2002 оноос хойш энэ асуудлыг АНУ-аас байнга тавьдаг байсан. Монгол Улс зөвшөөрдөггүй байсан юм. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар мөн холбогдох журмуудыг баталсан. Ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн шууд нислэг үйлдэх бололцоотой болно.
АНУ-Монгол Улс хоёрын хооронд цар тахлын өмнө 60 орчим иргэн нисэж байсан. Нислэг зарцуулах хугацаа бол 30-50 цаг зарцуулдаг байсан. Тийзийн үнэ хамгийн багадаа 2000-4000 ам.долларын үнэтэй байсан.
Харин одоо тийзийн үнэ 1000-1500 ам.доллар, нислэг зарцуулах хугацаа 10-12 цаг болж хоёроос гурав дахин буурна.
Эхний ээлжинд АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)