Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Хоёр асуудал ЗГ-ын хуралдаанд орууллаа. Нэгдүгээрт, 2023 оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Хоёрт, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх талаар танилцуулж, ЗГ-ын тогтоол гарлаа.
2023 оны урьдчилсан балансаар үр тариа 500 гаруй мянган тонныг хурааж авна. Үүнээс стратегийн хүнс болох улаан буудай 480,000 тонныг хураана.
Энэ жил 330 га талбайд улаан буудай тариалснаас 14 га нь мөндөрт цохиулсан. 316,000 га талбайгаас 15 центр ургац авна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс 3.9 центрээр илүү улаанбуудай авах юм.
Ургацаа цаг хугацаандаа хураачихвал гаднаас улаанбуудай авахгүйгээр нөөц бүрдүүлэх боломжтой.
Төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангана. Хүнсний ногоог 14,000 га талбайд тариалж 165,000 тонныг хурааж авна. Хүнсний ногооны хангамж 82%-д хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.
Гадны чанартай, чанаргүй ногооноос дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого явуулна.
65,000 тонн тосны ургамал хурааж авна. 10 гаруй мянган оюутан ургац хураалтад ажиллах төлөвтэй байна.
Энэ жил ургац хураалтад 10 гаруй мянган оюутан, сурагч ажиллах төлөвтэй байна.
Стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэх ЗГ-ын тогтоол гарсан. Үүнд гурил, улаанбуудай, сүү, ус зэрэг ордог. Энэ нөөцийг зарим хүнсээр бүрдүүлэх нөхцөл бүрдэж байгаа. Нийлүүлэлтийг таслахгүй, үүрэг өгч бүх шатанд даалгасан" гэв.
М.Жаргал