Монголын модон барилдааны баг тамирчид гялалзсан амжилт байгуулан эх орны зүг хөлгийн жолоо залж байна. Тухайлбал, Узбекистаны улсын Хива хотод болсон ДАШТ-д монгол улсаа төлөөлөн 17 хүчтэн Монголын модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгийн удирдлага дор оролцохдоо нийт 12 медаль (гурван мөнгө, есөн хүрэл медаль) аваад ирж явна. Тэмцээнд 21 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн бол манай улсаас олон улсын шүүгч Б.Даариймаа дэнсэлсэн байна.
Медаль хүртсэн Монголын тамирчид:
Өсвөр үе хөвгүүд:
-50кг Эрдэнэбаатар Баттогтох /ХҮРЭЛ медаль/
-60кг Батжаргал Эрдэм /ХҮРЭЛ медаль/
-70кг Лхагвасүрэн Мөнх-очир /ХҮРЭЛ медаль/
-80 кг Батбаатар Гарьд /МӨНГӨН медаль/
+80 Цолмонбаяр Цогт-эрдэнэ /МӨНГӨН медаль/
Өсвөр үе охид:
-70кг Наранцэцэг Тайванжаргал /МӨНГӨН медаль/
+70 Батжав Дашням /ХҮРЭЛ медаль/
Эрэгтэйчүүдийн:
-65кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /ХҮРЭЛ медаль/
-70 кг Пүрэвдорж Чинзориг /ХҮРЭЛ медаль/
-90 кг Цэцэгээ Өнөрбат /МӨНГӨН медаль/
-125кг Буяндэлгэр Мөнхтүшиг /ХҮРЭЛ медаль/
Эмэгтэйчүүдийн:
-85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /ХҮРЭЛ медаль/ хүртлээ.
Сэтгэгдэл (1)