Ардын хувьсгалын түүхт 102 жил, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс нэгээс додинг илэрсэн. Түүний Б сорьцын хариу ирээгүй байгаа бөгөөд энэ тухай ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тайлбар хийлээ.
Допингийн Б сорьцын хариуг 21 хоногт ирдэг гэж сонссон. Гэхдээ бид аль болох хурдан ирүүлээч гэж байгаа. Допингийн шинжилгээ авах процесс бол тэр чигтээ хууль хяналтын хатуу хяналт дор явагдсан. Допинг солигдох боломжгүй. Бөхчүүд өөрсдийн асуудлаа хүлээж сурмаар байна. Аль нэг байгууллагыг буруутгадаг байж болохгүй. Энд ард иргэдийг талцуулж болохгүй.
Шээс сольсон гэж байгаа бол баримттай ярих хэрэгтэй. Одоо хэдүүлээ жудагтай байцгаая. Түрүүлж амжилтанд хүрэхийн тулд янз янзын башир арга хэрэглэж, тэр нь илчлэгдэхээр иргэдийг худал мэдээллээр талцуулж, нутаг усаараа хуваагддаг, би л хэлмэгдэх гээд байна гэдэг зүйл явахаа больсон. Бөхчүүд хариуцлага хүлээх хэрэгтэй.
Өрөвдүүлдэг, хэвлэлээр янз бүрийн юм цацуулж байгаа нь ил байна. Тухайн тамирчин энэ байдлаа ил тод ярих ёстой. Эмчилгээ хийлгэсэнээ ярих хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн наадмыг будилуулчихаад ийм байдлаар хандаж болохгүй. Асуудлыг төөрүүлэх гэж ийм юм ярьж байна. Архангайд ирвэл ална гэдэг мессеж ирсэн" гэв.
Сэтгэгдэл (28)