Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Найм дахь удаагийн тэмцээнд Монгол, Австрали, Камбож, Хонгконг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Тайвань, Вьетнам зэрэг 11 орны 198 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
Тус тэмцээн монголд хоёр дахь удаагаа болох гэж байна.
Энэ тэмцээнд оролцох тамирчдын түрүүч эхнээсээ ирж байгаа бөгөөд Филиппин улсаас найм, БНСУ-аас 32, Австралиас нэг тамирчин оролцохоор манай улсад хөл тавилаа.