Ардчилсан нам залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд, дэмжигчидтэй нээлттэй ярилцаж санал, санаачилгыг сонсох зорилгоор Төвийн бүсийн "Эдийн засгийн форум”-ыг зохион байгуулж байна. Тус чуулган Дундговь аймгийн Мандалговь хотод болж байгаа юм. Чуулганд Дундговь, Өмнөговь, Архангай, Төв аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг 600 гаруй төлөөлөгч хамрагдаж байна. Мөн “Эдийн засгийн форум”-д Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ц.Туваан нар хүрэлцэн иржээ.