Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар, Ерөнхий сайд орон нутагт ажилласан тухай болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
- “Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-4 багц ажлын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Агаарын тээврийн тухай” Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.