Архангай аймгийн Батцэнгэл сум бол эртнээс хүчит бөхөөрөө алдартай. Энэ нутгаас үндэсний бөхийн аварга цолтон төрөн гарсан, арлын орны заан цолтон ч төрсөн. Нэгэн цаг үед арал бяраар аархан барилдаж явсан улсын заан Д.Хишигдорж энэ нутгийнх. Түүнтэй мотоцикл дээр сундалж буй бөх бол сүмогийн дэвжээнд секиваке (заан) цолонд хүрч, түрүү бөх болж явсан Ичиножёо А.Ичинноров юм. Тэд Батцэнгэлийн хүчтэнгүүд, нэг голын бөхчүүд. Бөхийн дэвжээнд бяралхаж, арал чацаар аархаж явсан цаг үе тэдэнд байсан юм. Аралтай бөхчүүдээрээ Архангайдаа байтугай арлын оронд шуугиулж явсан удаатай.
Сэтгэгдэл (1)