Батлан хамгаалахын сайд агсан, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын “Монгол цэрэг-2023” тэмцээн есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болов. Ес дэх удаагийн тэмцээн дөрвөн төрөл таван ангилалд болсон бөгөөд цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид цэц сорив. Тэмцээний медальт байрт шалгарсан тамирчдад Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр шагнал гардууллаа.
Тэмцээний эхний гурван байр эзэлсэн тамирчид:
Гар бууны төрөлд, хувийн дүнгээр:
1. МПБХ-ны тамирчин Э.Оюут, СМ
2. ТТХГ-ын тамирчин М.Энхбаяр
3. МПБХ-ны тамирчин Н.Энхтөгс, СДМ
Гар бууны төрөлд, эмэгтэйчүүдээс:
1. МПБХ-ны тамирчин Д.Намуун, СДМ
2. МПБХ-ны тамирчин Г.Эгшиглэн
3. МПБХ-ны тамирчин П.Мөнгөнтуяа
Гар бууны төрөлд, өсвөрийн тамирчдаас:
1. МПБХ-ны тамирчин Н.Амир
2. МПБХ-ны тамирчин Д.Намуун, СДМ
3. МПБХ-ны тамирчин Г.Эгшиглэн
Гар бууны төрөлд, ахмад тамирчдаас:
1. ЦЕГ-ын тамирчин Ц.Дашдэмбэрэл, ОУХМ
2. ДХИС-ийн тамирчин Ц.Азбаяр
3. ЗХЖШ-ын тамирчин С.Түвшинбаяр
Гар бууны төрөлд багийн дүнгээр:
1. МПБХ-ны "Black Mamba" баг
2. МПБХ-ны "Vertex Daa" баг
3. МПБХ-ны "Барс" баг
ГСК төрөлд хувийн дүнгээр:
1. ЦЕГ-ын тамирчин О.Баттөгс, СДМ
2. ТТХГ-ын тамирчин Б.Хүслэн
3. ХХЕГ-ын тамирчин Б.Соронзонболд, СМ
ГСК төрөлд, эмэгтэйчүүдээс:
1. МПБХ-ны тамирчин А.Цовоо
2. ШШГЕГ-ын тамирчин Э.Эна
3. ХХЕГ-ын тамирчин Б.Давааням
ГСК төрөлд, багийн дүнгээр:
1. МПБХ-ны "Zev" баг
2. ХХЕГ-ын "BPSF" баг
3. ТЕГ-ын "Шонхорууд" баг
Карабины төрөлд, Опен ангилалд хувийн дүнгээр:
1. ТЕГ-ын тамирчин Э.Үнэнхүү
2. ТЕГ-ын тамирчин Б.Мөнхжаргал
3. МПБХ-ны тамирчин Д.Өнөболд
Карабины төрөлд, Опен ангилалд багийн дүнгээр:
1. ТЕГ-ын “Тамачи” баг
2. ШШГЕГ-ын ”Winning Carbine”
3. ОБЕГ-ын “Open” баг
Карабины төрөлд, Стандарт ангилалд хувийн дүнгээр:
1. ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга, СМ
2. ЗХЖШ-ын тамирчин Ч.Одхүү
3. МПБХ-ны тамирчин П.Эрдэнэбилэг, СМ
Карабины төрөлд, Стандарт ангилалд багийн дүнгээр:
1. ТТХГ-ын “Черби” баг
2. ЗХЖШ-ын ”Eagles” баг
3. МПБХ-ны “X1” баг
Шөнийн харааны хэрэгсэлтэй "Ууль" шөнийн тэмцээнд:
1. ЦЕГ-ын тамирчин О.Баттөгс, СДМ
2. МПБХ-ны тамирчин Д.Наранбаатар, ОУХМ
3. МПБХ-ны тамирчин О.Энхболд, СДМ
нар тус тус шагналт байр эзэллээ.