Өнөөдөр монголчууд боксын дэлхийн аваргатай болсон өдөр. 14 жилийн тэртээ Италийн нийслэл Милан хотод болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба алтан медаль хүртэн төрийн дуулалаа эгшиглүүлсэн Монголын анхны боксчин, бас боксын дэлхийн аварга цолыг эзэмшиж буй цор ганц монгол тамирчин юм.
П.Сэрдамба дэлхийн аварга болохоос жилийн хоёр жилийн өмнө Улаанбаатарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дараа жил нь “Бээжин-2008” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд олимп, тив, дэлхийн рингэнд гурван жил дараалан финалдсан билээ.
Хожим нь 2011 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр дэлхийн хос медальтай анхны монгол боксчин болсон юм. Түүнийг энэ өндөр цолонд хүргэхэд, дэлхийн нэртэй тамирчин болох замыг засч, ур чадварыг нь ахиулсан эрхэм бол Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн оруулсан хөдөлмөр зүтгэл их билээ.