Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё гурав дахь өдрөө болж байна. Намрын тэмцээн эхлэхтэй зэрэгцэн аймгийн начин Э.Амартүвшин сүмо бөхийн дээд зиндаанд амжилттай барилдаж буй залуу озеки Киришима Б.Лхагвасүрэн, Хошёорюү С.Бямбасүрэн нартаа хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга гардуулан өгчээ.
Аймгийн начин Э.Амартүвшин залуу арслангуудтай дотно найзууд юм. Тэрбээр Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, улсын начин Д.Шижээгийн ач хүү.
2015 онд сумын заан, 2018 онд цолоо баталж, 2019 онд аймгийн начин цол хүртсэн билээ. Харин түүний өвөө Д.Шижээ Ардын хувьсгалын 53 жилийн ойн (1974 он) баяр наадмаар улсын арслан Ж.Хайдаваар тав давж улсын начин цол хүртсэн юм.
А.Болд
Сэтгэгдэл (1)