Английн Лондон хотын цэнгэлдэхэд "Sidemen FC", "Youtube allstars" багуудын хооронд хандивын мөнгө цуглуулах нөхөрсөг тоглолт болжээ. Энэ үеэр хөлбөмбөгч, YOUTUBE контент бүтээгч Макс Фош өөрт нь шар хуудас өргөсөн шүүгчийн өөдөөс UNO тоглоомын урвуулах буюу "reverse" карт өргөж, олны инээдийг хүргэв.
Uno тоглоомын дүрэм болон Uno тоглоомын довтолгооны дүрэмд уг урвуу карт нь нүүдлийн чиглэлийг эрс өөрчлөх үүрэгтэй. Урвуу картаар урвуу картыг хүчингүй болгох зарчмаар тоглоом үргэлжилнэ.
Олны танил эрхмүүдийн дунд болсон уг хандивын хөлбөмбөгийн тоглолтыг шууд дамжуулалтаар хүргэсэн нь нийт 3 сая ам.доллар цуглуулжээ.
Л.Сайнаа