Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмаар ес давж, улсын арслан цол хүртсэн М.Бадарчаас допинг илэрсэн гэх. Энэ мэдээлэл баталгаажаагүй. Гэхдээ тэр допингийн Б сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргаж, шинжлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, хариугаа өөрийн биеэр авах хүсэлтэйгээ уламжилсан байна. Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргаж байгаа бол түүний допингийн шинжилгээний А сорьц эерэг байх нь.
Улсын арслан М.Бадарчийн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргасан өргөдөлийг хүргэж байна.
Сэтгэгдэл (15)