Япон улсын Хоккайдо аралд пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 10 тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний өсвөрийн охидын 63 кг-ын жинд Г.Сумъяасүрэн, мастер 2 ангиллын 69 кг-д Х.Энхтүвшин оролцоно.
Г.Сумъяасүрэн нь өнгөрсөн тавдугаар сард болсон ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн.
Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн классик -120 кг-ын жинд паралимп, дэлхийн аварга, дэлхийн цомын алт, Ази тивийн аварга, Азийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, +120 кг-д Ази тивийн аварга Д.Анхбаяр, -120 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чимэдцэрэн нар өрсөлдөнө.
Э.Содномпилжээ аварга хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.
Түүнчлэн мастер хоёр ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа, 105 кг-д Н.Отгонбаяр, мастер нэг ангиллын 74 кг-ын жинд Т.Мөнхжаргал, 83 кг-д Д.Мөнхтуул, мастер 3 ангиллын 74 кг-д П.Баяр нар өрсөлдөнө.