Говь-Алтай аймагт үндэсний бөхийн аймаг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болов. Энэ барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан У.Батцоож түрүүлж, сумын заан Г.Мэндбаяр үзүүрлэлээ.
У.Батцоож нь 2017 онд сумын заан, 2022 онд аймгийн начин, 2023 онд аймгийн арслан цол хүртсэн юм.
Дээрх барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд нутгийн удирдлагын зүгээс цол, чимэг олгосон ч МҮБХ-ноос хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн юм. Хэрэв тухайн барилдааныг хүчинтэй гэж үзсэн бол У.Батцоож аймгийн хурц арслан, Г.Мэндбаяр аймгийн заан цолтой болох байлаа.
А.Болд
Сэтгэгдэл (1)