Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё гурав дахь өдрөө болж байна. Намрын тэмцээний өчигдрийн барилдаанд Монголын 19 сүмоч хүч үзсэнээс ес нь давлаа. Тэгвэл дээд зиндаанд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнжиж байгаа бол озеки Киришима Б.Лхагвасүрэн (2:0) давж, отгон озеки С.Хошёорюү С.Бямбасүрэн (1:1) уналаа.
Монголын залуу арслангууд одоогийн байдлаар 2023 онд хамгийн олон даваа авсан бөхчүүдийг тэргүүлж байна.
Киришима бол озеки цолоо хамгаалах барилдаан хийж байгаа тул даваа бүр чухал. Тамаваши Б.Мөнх-Оргил дараалан хоёр унасан бол Хокүсэйхо Э.Даваанинж (1:1), Дайшохо Ч.Шижирбаяр (0:2), Чиёошомо Г.Мөнхсайхан (1:1) амжилттай барилдаж байна.