Монголын волейболын спортын шилдэг тоглогч Тамираагийн Хангал Германы Маркус Лох менежертэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр монгол тамирчин европ тивд тоглох нэн таатай боломж бүрдэж байгаа юм.
Түүний менежер банк болон эдийн засгийн салбарт 30 орчим жил ажилласан, менежмент, менежер чиглэлээр 20 жил ажилласан нэгэн.
Саяхан болсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга болсон Германы багийн хоёр тамирчны менежерээр ажиллаж байсан гээд энэ салбарт эерэг намтартай. Харин Т.Хангал энэ жил сургуулиа дүүргэж, Монголынхоо лигт тоглоод ирэх жил Германыг зорих юм байна. Т.Хангал нь Монголын волейболын лигийн аварга, тэгш тоглогч бөгөөд Тайландын мэргэжлийн лигийн аварга болж, үнэ цэнэтэй тоглогч болсон ирээдүйтэй тамирчин билээ.
А.Болд