Испанийн Хөлбөмбөгийн ерөнхийлөгч Рубиалес шигшээ багийн тоглогч Женнифер Хермосогийн уруул дээр ДАШТ-д түрүүлснийх нь дараа зөвшөөрөлгүй үнссэн хэргээр шуугиан тарьсан ч огцрохоос татгалзаад байсан ч саяхан дээрх албан тушаал болон Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа нэгэн зэрэг огцорсон байна.
Испанийн прокурор Луис Рубиалесийг Испанийн одыг хүсээгүй үнссэн хэргээр "бэлгийн хүчирхийлэл, дарамт" гэсэн гомдол гаргажээ.
"Би үнэнд итгэдэг. Би ялахын тулд бүх зүйлийг хийх болно. Миний охид, гэр бүл, намайг хайрладаг хүмүүс хэт их хавчлагад өртөж, олон худал хуурмаг зүйлд өртөж байгаа. Тийм учраас би хэт их хавчлагын эсрэг нэрээ цэвэрлэнэ" гэж Рубиалес тэр хэлэв.
Наймдугаар сарын 20-нд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Испанийн баг ялалт байгуулсны дараа Рубиалес Хермосог хүсээгүй байхад үнссэн хэргийг Испани төдийгүй дэлхий даяар буруушаалаа. Луис Рубиалес өмнө нь уучлалт гуйж, үнсэлтээ "харилцан" гэж тодорхойлсон бөгөөд Хермосо үүнийг зөвшөөрөөгүй, түүнийг хүндэтгээгүй гэж мэдэгджээ.
Испани эрийг сахилгын мөрдөн байцаалтын ажиллагаанд орж, FIFA-гаас эрхийг нь 90 хоногоор хассан хойгуур Педро Роча түр зуур орлож байв. Улмаар Ням гарагт Испанийн эрх баригчид Рубиалесийг огцроход шуурхай арга хэмжээ авчээ.
Рубиалесийн мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Хермосо Мексикт гарч ирсэн бөгөөд түүний тоглодог баг болох CF Pachuca Femanil дэлхийн аваргаас хойшхи анхны тоглолтоо хийж, шинэхэн Дэлхийн аварга бүсгүйг хүндэтгэжээ.
Түүнийг тоглолтын өмнө үзэгчид ихэд алга ташин угтан авч, цэнгэлдэх хүрээлэнд өөрийнх нь асар том зургийг өлгөжээ. Дараа нь Хермосо ДАШТ-ий медалиа хүзүүндээ зүүж, цугласан олон руу даллав.
Л.Сайнаа