Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аварга Женнифер Хермосотыг хүсээгүй байхад нь уруул дээр нь нсэлцсэнийх нь төлөө хэдэн долоо хоног ширүүн шүүмжлэлд өртлөө. Тэгвэл түүнийг Испанийн хөлбөмбөгийн холбоо ерөнхийлөгчийн албан тушаалаасаа ням гарагт огцруулав.
"Өнөөдөр би 21:30 цагт түр ерөнхийлөгч ноён Педро Рочад RFEF-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон тухайгаа мэдэгдсэн" гэж Рубиалес хуучнаар Твиттер гэгддэг X хуудсанд бичжээ. Испанийн хөлбөмбөгийн холбоо (RFEF) Рубиалес Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн болон УЕФА-гийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн болохыг баталжээ.
"Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбоо Луис М.Рубиалес Бежар өнөөдөр орой огцрох өргөдлөө өгсөн болохыг баталж байна" гэж RFEF мэдэгдлээ. Одоо холбооны Удирдах зөвлөл нь сонгууль зарлаж, залгамжлагчаа олох болно.
Л.Сайнаа