ФИБА-гийн тэргүүлэгч тэмцээн болох 19 дэх удаагийн FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаа зохион байгуулагч Филиппин, Япон, Индонез зэрэг гурван улсад наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Германы шигшээ баг түрүүлснээс ДАШТ-д анх удаа аваргын цом өргөв. Хоёрдугаар байрт Сербийн шигшээ баг шалгарч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэд байр эзлэв. Харин Канадын шигшээ баг хүчирхэг АНУ-ын шигшээг буулга авснаар анх удаа ДАШТ-ээс медаль хүртэж, гуравдугаар байрт шалгарлаа. Тэгвэл бид FIBA 2023 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн дүнг танилцуулж байна.
1. Герман (Европын шилдэг баг болж, Парис 2024-т шалгарсан)
2. Серби (Европын чансааны эхний хоёр багийн нэгээр шалгарч, Парис 2024-т оролцох эрхтэй болсон)
3. Канад ( Америк тивээс хамгийн шилдэг чансаатай багаар шалгарч, Парис 2024-ийн болзол хангасан)
4. АНУ (Америк тивээс чансаагаараа хоёрдугаарт бичигдэж, Парис 2024-т оролцох болзол хангасан)
5. Латви (Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхтэй)
6. Литва (Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхтэй)
7. Словени (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
8. Итали (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
9. Испани (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
10. Австрали (Далайн улсаас шилдэг чансаатай баг болж, Парис 2024-т шалгарсан)
11. Монтенегро (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
12. Пуэрто Рико (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
13. Бразил (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
14. Доминиканы Бүгд Найрамдах Улс (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
15. Грек (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
16. Гүрж (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
17. Өмнөд Судан (Африкаас шилдэг чансаатай баг болж, Парис 2024 тэмцээнд оролцох эрхтэй)
18. Франц (Парис 2024 тэмцээнийг зохион байгуулах эрхтэй)
19. Япон (Ази тивээс шилдэг чансаатай баг болж, Парис 2024 тэмцээнд оролцох эрхтэй болсон)
20. Египет (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
21. Финланд (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
22. Шинэ Зеланд (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
23. Ливан (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
24. Филиппин (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
25. Мексик (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
26. Ангол (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
27. Кот-д'Ивуар (Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй)
28. Кабо Верде
29. Хятад
30. Венесуэл
31. Иран
32. Йордан
Л.Сайнаа