2023 оны FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Германы шигшээ баг Сербийг 83:77 харьцаагаар буулган авснаар анх удаа дэлхийн аварга болж, түүхэнд бичигдлээ. Германы шигшээ багаас Деннис Шрөдер 28 оноо авч, багаа тэргүүлэв. Тэд 2002 онд Югослав улсыг тав дахь удаагаа ДАШТ-д түрүүлэхэд хүрэл медаль авч байв. Тэр цагаас хойш Германы шигшээ баг анх удаагаа ДАШТ-д сайн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа гэж хэлж болно.
Тоглолтын гуравдугаар үед Герман 13:2-оор илүүрхсэн нь тоглолтыхувь заяаг эргүүлсэн чухал үйл явдал байлаа. Манила хотын "Mall of Asia Arena"-д 12022 хөгжөөн дэмжигч цуглан финалын тоглолтыг үзэв. Шродер 21 секунд үлдээд байхад багтаа чухал оноог авч, тоглолтыг шийдэв. 2014 онд АНУ-д хожигдсоноос хойш хоёр дахь удаагаа ДАШТ-ий финалд хожигдсон Сербийн шигшээгээс Алекса Аврамович 21 оноо авч, багаа тэргүүлэв.
Багаа аваргын тавцанд гаргаснаас гадна TISSOT-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан тул Шрөдер баярлах хоёр шалтгаантай байсан. Шрөдер мөн Бүх оддын тавыг тэргүүлсэн бөгөөд түүнд Сербийн Богдан Богданович, Канадын Шай Гилгеус-Александр, АНУ-ын Энтони Эдвардс, Словенийн од Лука Дончич нар багтсан юм.
Германы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ийг нэг ч ялагдалгүй дуусгалаа. Тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь шөвгийн наймд Латвийн шигшээ байлаа. Мөн тэд шөвгийн дөрөвт өөр нэг хүчтэй өрсөлдөгч, дэлхийн таван удаагийн аварга АНУ-ын шигшээ багийг 113:111 харьцаатай хожсон.
Нөгөө талд Сербийн шигшээ баг ДАШТ-д хоёр удаа дэд байр эзэлсэн амжилтын эзэд болов. Тэд 2014 онд АНУ-ыг тав дахь удаагаа аваргалахад финалын шатанд ялагдаж байлаа.
Л.Сайнаа