Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ой, намар цагийн нээлтийн барилдаан өчигдөр болж, улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүлсэн. Тэр улс, аймгийн цолтны албан ёсны барилдаанд анхны түрүүгээ авсан юм.
Харцага энэ талаар “Энэ бор гутал бид хоёрт өргөөний улс аймгийн түрүү л дутуу байсан юм. Ноднин энийгээ тэтгэвэрт гаргаад огт өмсөөгүй бүтэн жилийн амралт аваад сайн үзлээ хайртай бор гутал минь. Тусалж дэмждэг мөн баяр хүргэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.
Илүү их хичээх болно оо” гэв. Харцага Ш.Пүрэгарьд энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөгөөд наадмаас хойш аймаг, сумдын баяр наадамд тогтмол сайн барилдаж байгаа билээ.
Сэтгэгдэл (4)