Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн 40 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд боллоо. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд тэргүүтэй бөхчүүд зодоглов.
Барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, харцага Н.Золбоо үзүүрлэсэн байна. Их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, аварга О.Хангай нар шалгарлаа.
Түрүү бөх О.Мөнх-Эрдэнэ арслан Р.Пүрэвдагва, аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нарыг сайчуудыг давсан юм. Тус барилдааны зүүн магнай даян аварга Н.Батсуурь дөрвийн давааанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн заан С.Оргилбаатарт унажээ.