Монгол бөхийн өргөөнд Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ой, МҮБХ-ны намар цагийн нээлтийн барилдаан болов. Барилдаанд аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Х.Гантулга, С.Сүхбат, начин Э.Даш тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 128 бөх барилдлаа. Энэ барилдаанд улсын харцага Ш.Пүрэвгардь түрүүлж, начин Э.Даш үзүүрлэв.
Харин их шөвөгт аварга О.Хангай, харцага Б.Зоригтбаатар нар шалгарсан байна. Бөхийн барилдааны нэгийн даваанд улсын начин Л.Гантулга, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар уналаа. Хоёрын даваанд унасан улсын цолтнуудаас онцолж нэрлэбэл, улсын арслан Р.Пүрэвдагва, Б.Бат-Өлзий нарын бөхчүүд унасан нь түрүү, үзүүрийн таамгийг эргүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)