Узбекистаны Хива хотод модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас Э.Мөнхсүрэнгийн удирдлага дор 17 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өсвөрийн 50 кг-ын жинд Э.Баттогтох хүрэл, охидын +70 кг-д Б.Дашням хүрэл медаль хүртсэн байна. Харин насанд хүрэгчдийн -70 кг-д П.Чинзориг хүрэл, +70 кг-д Л.Мөнх-Очир хүрэл, +80 кг-д Ц.Цогт-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртжээ.