Унгар улсад болж буй спортын гимнастикийн Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлага дор Д.Энхтүвшин, Э.Өсөхбаяр нар харайлтын төрөлд дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тэмцээнд 33 орны 80 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөхөд Д.Энхтүвшин дөрөв, Э.Өсөхбаяр тавдугаар байрт орсон байна. Тэд медалийн тавцанд гарч чадаагүй ч тус тэмцээний өмнөх амжилтаа ахиулсан юм.