Монгол Улсап морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа болж байна. Соёлын биет бус өвийн нэг төрөл нь морьт харваа. Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн байд сум тавьдаг юм.
Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд дэлхийн 23 орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж байгаа юм.