Монголын холимог тулааны тамирчин Золцэцэгийн Шинэчагтага энэ сарын 22-нд “One Championship” холбоонд БНХАУ-ын тулаанч “Сүнс” хочит Чен Рүйтэй зургаа дахь тулаанаа хийх гэж байна. З.Шинэчагтага нь "One championship" холбоонд нийт таван тулаан хийхдээ дөрвөн удаа ялж, нэг удаа ялагдсан юм. Тэгвэл бид та бүхэнд “Сүнс” хочит Чен Рүйгийн тухай 10 баримт хүргэж байна.
БАРИМТ 1
Чен Рүй алдартай анимэ болох "Dragon Ball Z" зэрэг хүүхэлдэйн киног үзээд тулааны урлагт хайртай болжээ.
БАРИМТ 2
Энэ нь залуу Ченийг хобби болгон Бразилийн жиу-жицүгээр хичээллэж, дараа нь хүсэл тэмүүлэлтэй болоход түлхэц өгсөн юм.
БАРИМТ 3
Чен 2015 онд холимог тулааны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд тэр жилдээ 3-р тойрогт техникийн нокаутаар ялснаар мэргэжлийн төгс гараагаа эхлүүлсэн.
БАРИМТ 4
Тэрбээр 65.7 кг жинтэй.
БАРИМТ 5
Түүний өндөр 170 см.
БАРИМТ 6
Тэрбээр 27 настай.
БАРИМТ 7
“One Championship” холбооны Жакарта турнаментид түрүүлж байсан
БАРИМТ 8
16 ялалт, таван ялагдалтай.
БАРИМТ 9
Түүнийг "Сүнс" гэж хочилдог.
Л.Сайнаа