Пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ гавьяат дасгалжуулагч Д.Баттулга нар хөлгийн жолоогоо наран улс зүг чиглүүлсэн талаар Японы хэвлэлд нийтэлжээ. Тэднийг тус улсын Фүжи, Шизүока хотын дарга хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалтад Шизүока хотын дарга Нанба Такаши, ИТХ-ын дарга Нагасава Кимихико, Фүжи хотын дарга Конаги Ёшимаса болон Ообүчи, Сүэнага, Сүдо сургуулийн удирдлагууд, сурагчид хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр уригдсан зочид “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртэхдээ туулсан зам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн хосгүй амжилтуудын эзэн болох хүртлээ хэрхэн хөдөлмөрлөж, саад бэрхшээлийг яаж даван туулсанаа хүүрнэсэн нь урьсан зочдын сэтгэлийг хөдөлгөжээ.
Энэ уулзалтын талаар Японы өдөр тутмын сонинд бичсэн байна. Тэд үргэлжлүүлэн тус хотын хүүхдүүдтэй уулзаж, пауэрлифтингийн спортыг сурталчлан таниулж, тамирчин хүний тэсвэр хатуужил, пауэрлифтингийн спортын богино хэмжээний нүүр тулсан сургалт явуулсан нь багачуудад сонирхолтой байж, “Токио-2020”-ын баатруудын бахдам амжилтаар бахархах сэтгэгдэл дүүрэн үлдлээ.