Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд урд шөнө өндөрлөлөө. Энэ сарын 05-нд эхэлсэн шөвгийн наймын тоглолтод хоёрдугаар шатанд АНУ-ын багийг хожсон Литвын баг Сербийн шигшээ багт ялагдаж, хэсгийн дэд байраар шигшээд шалгарсан АНУ-ын шигшээ баг Италийн багийг илүүрхэн шилдэг дөрөвт үлдэв.
Улмаар өчигдөр шөвгийн наймын сүүлийн тоглолтууд болж, нэг ч хожигдолгүй шалгарсан Германы шигшээ баг Латвийн багийг ам мөлтөс 81:79 харьцаатай хожлоо. Эл өдөр Германы шигшээгийн аврал нь Франз Вагнер байлаа. Тэрбээр 16 оноо, дөрвөн оновчтой дамжуулалт өгч, багаа эргүүлэв.
Нөгөө талд Латвийн багийн шилдэг нь Артур Загарс байлаа. Тэр 24 оноо авч, найман оновчтой дамжуулалт өгч, гурвын зайнаас 50 хувь шидэв. Магадгүй тэр энэ тоглолтоороо Европын шилдэг багуудын хараанд өртсөн байх.
Тоглолтын эхнээс тэргүүллийг авсан ч Латвийн шигшээ баг дэлхийн хүрэл медальт Германы шигшээ багт ялагдсанаар маргааш Италийн шигшээтэй удаах байрын төлөө тоглохоор болов. Германы шигшээ баг 2002 онд хүрэл медаль авснаасаа хойш анх удаа ийм сайн бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ оролцож байгаа юм. Тэд одоо аваргын төлөө тоглох эрхийг АНУ-ын шигшээ багийг хожиж байж өвөртөлнө.
Л.Сайнаа