Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын арслан М.Бадарч өнөө өглөө орон нутгийн замд авто осолд орсон байна. Түүнийг одоо Гэмтэл, согог, судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гэв. Осолд орох үедээ ямар маркийн машинтай байсан нь тодорхойгүй байна.
Улсын арслан М.Бадарчийг допингийн шинжилгээнд бүдэрсэн хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байсан юм. Харин тэр энэ мэдээллийг няцааж байгаа билээ.
Сэтгэгдэл (8)