НБА-гийн дөрвөн удаагийн аварга Клэй Томпсон багийн анд Кевон Лунигийн хамтаар Филиппин улсын Манила хотод иржээ. Клэй Томпсон нэгэн спортын брэндтэй хамтран хамгийн сүүлийн үеийн нэрийн хуудас болсон гутлаа худалдаанд гаргахаар ирсэн нь энэ. Тэрбээр айлчлалын хүрээнд мэргэжлийн боксын найман өөр жингийн аварга, домогт тамирчин Мээни Пакьяогийн гэрт айлчилсан байна. Урилгагүй зочинг гэнэт орж ирэх үед домогт боксчин Пакьяо сагсан бөмбөгийн ДАШТ-ийг телевизээр шимтэн харж байсан бөгөөд тэд тоглолтыг дуустал үзэн сонирхжээ. Хамтаар ямар улсын тоглолт үзсэн нь тодорхойгүй байгаа юм. Дараа нь шатар тоглон оройн зоог барьсан байна.