Хүй мандалын дэнжид манлай уяач Б.Нямжавын Богд хээр азарга түрүүлнэ дээ гэсэн наадамчин олны таамаг биелэх нь 2020 оны Улсын баяр наадам юм. Хурсан олон ам булаалдан магтаж, хээр азарга ч цуутай хурдан хүлэг болохоо баталсан наадам олон.
2022 оны Улсын баяр наадмын азарга насанд хоёронтоо торгон жолоо өргүүлж, тухайн жилийн Их хурд уралдаанд аман хүзүүнд хурдлан ирэхийг моринд хайртай монгол түмэн нүд салгахгүй харсан юм.
Тэрхүү хурдан буянг уяж хурдлуулдаг байсан уяач бол Төв аймгийн Баян сумын харьяат, манлай уяач Б.Нямжав. Тэрбээр хайртай хээр азаргандаа зориулан “Богд хээрийн дуулал” дууг зориулан дуунд мөнхөлжээ. Дууны үгийг Төрийн шагнал Ш.Гүрбазар тэрлэж, аяыг соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн бүтээж, дуучин А.Хосбаяр амилуулсан байна.
А.Болд
Сэтгэгдэл (1)