"Монгол-Хятадын экспо" БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Хятадын экспо дөрөв дэх удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Дөрвөн том үйл ажиллагааны хүрээнд явагдаж байна. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрийн газрын зүгээс Үзэсгэлэн худалдаа, Монгол дүр төрхийн үзэсгэлэн гэсэн үзэсгэлэнд үндэсний 500 гаруй ААН-үүдийг оролцуулан зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээ ААН-үүдэд хүлээллтэй байлаа. БНХАУ-ын худалдан авагчид их ирж байна.
Өнөөдөр хурлын нээлтийн ажиллагаа дээр дахин боловсруулах үйлдвэрийн талаар тодорхой сэдвүүд ярилцлаа. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн газар гэхгүйгээр Засгийн газрын хүрээнд ярилцаад хийх нөөц бололцоо бий. Ийм саналыг БНХАУ-ын зүгээ удаа дараа өгч байсан.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нөөц манай улсад хамгийн их байдаг. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортлож чадахгүй байна. Энэ тал дээр БНХАУ-тай хамтран ажиллах бодолтой байна. Маргааш Ногоон хөдөө аж ахуй буюу ногоон эдийн засгийн форум болно. Бид байгальд ээлтэй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үндэсний 500 гаруй ААН-үүдийн бүтээгдэхүүний 20 мянган доллар хүртэлх татварыг хөнгөлүүлэх санал тавиад, шийдвэрлүүлж чадсан.
Хүнсний бараа бүтээгдэхүүн дээр БНХАУ-ын талаас татвар өндөр байдаг. Иймд БНХАУ-ын зах зээлд онлайн худалдааг хийхээр Замч гэдэг компанитай гэрээ байгуулна. Энэ хүрээнд Монголынхоо өсөж буй компаниудын бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээр дамжуулаад татваргүй оруулах боломжийг эрэлхийлээд, тодорхой шийдэлд хүрсэн. Энэ гарцыг ашиглаад энэ оны арваннэг, арванхоёрдугаар сард Эрээн хотод "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнг хийе хэмээн төлөвлөсөн.
Бид ААН-үүдээ дэмжихийн тулд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, есдүгээр сард энэ үзэсгэлэн болж байна. Аравдугаар сард БНСУ-д "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнг зохион байгуулахаар гэрээ хэлэлцээр хийгээд, бэлэн болсон. Мөн арваннэгдүгээр сард АНУ, Канадад уг үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байна" гэв.
Д.Батчулуун