Сагсанбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын эхний хоёр тоглолт өчигдөр өндөрлөж, АНУ, Сербийн хүчирхэг багууд хагас шигшээ шатанд шалгараад байна.
Харин өнөөдөр Германы шигшээ Латвийн шигшээтэй хүч үзэх бол Нөгөө талд Н хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн Канадын шигшээ баг хоёрдугаар тойрогтоо Дэлхийн хоёр удаагийн аварга Испанийн шигшээг 88:85-аар илүүрхэж, тэмцээнээс мулталснаар шигшээ наймд Словенийн шигшээтэй оноолт таарав. Тэд нэг хожигдоод байгаа нь хоёрдугаар тойрогт Бразилд юм.
Словенийн шигшээ баг F хэсэгт Гүрж, Кабо Верде, Венесуэлийн шигшээ багуудтай багтан хэсгээ нэг ч хожигдолгүй тэргүүлсэн ч хоёрдугаар тойрогт Германы хүчирхэг багт 100:71 харьцаатай хожигдсон. Аль аль нь нэг хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа тэдний хэн хожсон нь хагас шигшээд Сербийн шигшээ багтай тоглох юм.
Уг хоёр багийн аль нь ч ДАШТ-ээс медаль хүртэж байсангүй. Харин аль хожсон нь түүхэндээ анх удаа хагас шигшээд үлдсэн тохиолдол болно.
Канад, Словени хоёр FIBA-гийн албан ёсны тоглолтонд ганцхан удаа таарсан. 2008 онд Грекийн Афин хотод болсон ФИБА-гийн олимпийн эрх олгох тэмцээнд Словени 86-70 харьцаатай ялалт байгуулсан ч хоёр баг Олимпод орж чадаагүй бөгөөд Грек, Хорват, Германы ард бичигдэж байсан юм.
Тэд түүхэндээ гурван удаа нөхөрсөг тоглолт хийхэд (2006 онд 87-72, 2010 онд 86-71, 2014 онд 92-80) Словенийн шигшээ бүгдэд нь хожиж байлаа. Багийн лидер, NBA-ийн шилдгүүдийн нэг Лука Дончич, Диллон Брукс нарын хэн нь энэ удаа багаа шөвгийн дөрөвт үлдээх эсэхийг өнөөдөр харах л үлдлээ.
Л.Сайнаа