Испанийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аварга болсон нутагт нэгт тамирчнаа шагнал гардуулах үеэр хүсээгүй байхад нь уруул дээр нь үнссэн хэрэгт холбогдож, үүрэгт ажлаасаа халагдсан. Тэгвэл тус холбооноос эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Хорхе Вилдаг мөн ажлаас нь халжээ. Харин түүний оронд түүхэн дэх анхны эмэгтэй дасгалжуулагчаа томиллоо.
Тодруулбал, Хорхе Вилдаг багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас халагдсанаас хэдхэн цагийн дараа тус улсын Хөлбөмбөгийн холбоо (RFEF) Монсе Томег томилжээ. Томе эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж буй анхны эмэгтэй болох бөгөөд анхны тоглолтоо есдүгээр сарын 22-нд Шведийн эсрэг хийнэ.
RFEF-ийн ерөнхийлөгч Рубиалес наймдугаар сарын 20-нд довтлогч Женнифер Хермосог хүчээр үнссэнээс хойш Испанийн хөлбөмбөгт гарсан томоохон өөрчлөлтийн нэг хэсэг нь энэ байлаа.
Рубиалес хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж, үнсэлтийг "харилцан" гэж тодорхойлсон бөгөөд Гермосо түүнийг хүндлээгүй гэж мэдэгдээд няцаав. Хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллага болох ФИФА түүнийг эрхийг 90 хоногоор хассан бөгөөд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
RFEF Вилдаг ажлаас нь халсан тухай мэдэгдэлдээ түүний салбартаа гаргасан хичээл зүтгэлийг магтжээ.
Л.Сайнаа