БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцох энэ үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд зарчмын тохиролцоонд хүрлээ.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дугээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хурэлсух БНХАУ-д терийн айлчлал хийсэн бол энэ оны зургадугаар сард Монгол Улсын еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн. Эдгээр ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ЫН "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Бус ба Зам" болон "Хэтийн зорилго 2035"-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.