Тайланд улсад волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. 22 дахь удаагийн тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Ираны волейболчидтой тоглож, гурван сет (18:25, 12:25, 20:25)-д хожигдол хүлээв. Найман жилийн дараа тивийн тэмцээнд оролцож буй Монголын волейболчид Узбекистаны багийг буулган авсан нь анхны ялалт байсан юм. Өнөөдөр энэхүү тэмцээн өндөрлөх бөгөөд алтан медалийн төлөө БНХАУ-Тайланд, хүрэл медалийн төлөө Япон, Вьетнамын баг тоглоно.