Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна.
Манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо, нийт 10 тамирчин оролцож байгаа.
Эрэгтэй:
-55 кг: Ө.Чагнаадорж
-61 кг: У.Амарбаяр,
+109 кг: Б.Муратбек
Эмэгтэй:
-45 кг: Б.Тунгалаг
-59 кг: Э.Энхтамир, Б.Хонгорзул
-64 кг: Т.Отгончимэг, Г.Ануужин
-71 кг: Г.Энэрэл
-81 кг: М. Анхцэцэг нар өрсөлдөнө
Монголын тамирчдын тэмцээнд оролцох хуваарь
9 сарын 7-ны өдөр Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Хонгорзул
9 сарын 8-нд Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Энхтамир
9 сарын 10-нд Эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин
9 сарын 11-нд Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Энэрэл
9 сарын 15-нд Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг
9 сарын 17-нд Эрэгтэйчүүдийн +109 кг-ын жинд М.Бахберген
Сэтгэгдэл (1)