Мэргэжлийн боксын найман өөр жинд дэлхийн аварга болсон Филиппин улсын парламентын гишүүн асан, домогт тамирчин Мээни Пакьяо “Парис”-2024” зуны олимпын наадамд оролцохоо илэрхийлжээ. Филиппиний Олимпын хорооны ерөнхийлөгч Абрахам Толентино хэлэхдээ “44 настай Мээни Пакьяо Францын нийслэлд болох олимпын рингэнд эргэн гарахаар эрэлхийлж байгаа бөгөөд тэрбээр олимпын хорооны цагаан хуудсыг хүртэх болно" гэсэн юм.
Тэр олимпын эрх олгох “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох боломжгүй ч ОУОХ-ны цагаан хуудсаар оролцох боломжтой. Ийм төрлийн есөн эрх байгаа. Эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчны хүсэлтийг 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд авах аж.
Мэргэжлийн боксчин болсныхоо дараа олимпын наадамд оролцохыг хориглодог байсан бөгөөд 2016 онд ОУБХ үүнийг өөрчилсөн билээ.
Пакьяо олимпын рингэнд тулалдаж байгаагүй ч Бээжингийн олимпод улс түмнүүдийн жагсаалд Филлиппний туг баригчийн хувиар оролцсон удаатай. Үүгээр нь түүнийг олимпын оролцогч, оролцоогүй цор ганц тамирчин болгосон.
Пакьяо хэрэв олимпын наадамд оролцвол 63.5 кг-аас доош, эсвэл дээш жинд багтах боломжтой. Тэр 72 тулаан хийж, 62 ялалт байгуулсан амжилтаар мэргэжлийн боксын замналаа өндөрүүлсэн юм. Улстөрд орж, 2016-2022 онд Филиппиний сенатчаар сонгогдон 2022 оны ерөнхийлөгчийн сонгууьд нэр дэвшин өрсөлдсөн боловч гуравдугаар байрт жагсчээ.
А.Болд