“Пепси Алтан цом-2023” үндэсний бөхийн тойргийн барилдаанд ирэх сард болно. Тус барилдаанд зодоглох Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад, Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр, аймгийн арслан Л.Даваажамц, Д.Эрхэмжаргал, Н.Дашдаваа, Л.Энхтүвшин нар багтлаа.
Харин улсын заан Б.Батмөнх, харцага Ө.Даваабаатар нар багтсангүй. Тэд өнөө цагт барилдаж буй Төв аймгийн хамгийн өндөр цолтой бөхчүүд. Гэхдээ харцага Ө.Даваабаатар багийнхаа дасгалжуулагчаар ажиллах юм.
Тус аймгийн бөхчүүд анхдугаар “Алтан цом”-ын барилдаанд шилдэг наймд шалгарсан бөгөөд энэ багаас улсын начин Д.Хүдэрбулга 45 барилдаанаас 39 даваа авсан амжилтаар хамгийн олон даваатай бөхөөр тодорсон билээ.
Сэтгэгдэл (1)