Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, олон угсаатны өлгий болсон Ховд аймагт өчигдөр ажиллалаа. Ховд аймаг нь БНХАУ, ОХУ, Казахстаны зах зээлд ойр оршдог, дэд бүтцээр бүрэн холбогдсон, эрчим хүчний нөөц сайтай, олон улсын тээврийн сүлжээнд холбогдсон, жилийн дөрвөн улиралд аялал жуулчлал, аж үйлдвэрлэл хөгжүүлэх, газар тариалан, хүнсний ногоо тариалах боломж өндөртэй аймаг юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд үйлдвэрлэл технологийн парк, шинэ суурьшлын бүсийн төсөл эхэлж буй бол БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой Булган-Такашикен боомтын өргөтгөлийг хэрэгжүүлэх болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд байна.
Ховд аймгийн иргэд Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, Ховдын дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат, Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга, Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв, Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай автозам, Жаргалантын 320 хүүхдийн сургууль болон Ховд сумын цэцэрлэгийн барилга, 1000 айлын орон сууцны зураг төсөв, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, бүх сумтайгаа холбогдох авто замын төслүүдийг 2024 оны төсвөөс эхэлж үе шаттай шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)