Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өгчээ.
Үүнд:
- Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн уялдааг сайжруулж, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 10 сард бэлэн болгож, холбогдох газруудаас саналыг нь авч тусгах;
- "Сэлбэ сэргэлт" төслийн нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлж, төслийн явцыг шуурхайлах;
- Шинэ Хархорум хотын инженер, геологийн судалгааг нарийвчилж, бусад судалгааны ажлыг эрчимжүүлэх;
- Хот байгуулалтын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэц, чиг үүрэг, төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлэх;
- Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнөөс сургууль, цэцэрлэгийг хасаж, зураг төсвөө өөрчилж, барилга барьж буй асуудалд арга хэмжээ авч ажиллах;
- Тусгай зөвшөөрөл олголтыг хялбарчилсан түр журмуудыг дахин нягталж, боловсронгуй болгох;
- БХБЯ- нд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хийсэн шалгалтын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, хугацаа хэтэрсэн болон шилжүүлсэн бичгүүдийг шуурхай хянаж шалгаад, эргэн танилцуулах.
Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам