Японы Осака хотод энэ сарын 30-нд болох “GLADIATOR 2023” холимог тулааны рингэнд Монголын хоёр тамирчин хүч үзэх байсан ч А.Тэмүүлэнгийн тулаан хойшилжээ. Тэрбээр японы тулаанч Такаяа Такемототой аваргын бүсээ хамгаалах тулаан хийх юм. Харин 65.8 кг-ын жинд Ч.Дагийсүрэн БНСУ-ын тамирчинтай тулалдах бөгөөд өрсөлдөгч нь Жае Хюк Бан байх юм.