УИХ-ын намрын чуулган ирэх сарын 2-ны өдөр нээнэ. Ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эл чуулган бол энэ парламентын сүүлчийн намрын чуулган юм.
1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4/Арилжааны тухай хуулийн төсөл;
5/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
7/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
8/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
9/Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;
10/Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл;
11/Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
12/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
13/Дохионы хэлний тухай хуулийн төсөл;
14/Дэлхийн шуудан холбооны дүрмийн арван нэгдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
15/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
16/"Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
17/"Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
18/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
19/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
20/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
21/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
22/Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл;
23/Mонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын "Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
24/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
25/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
26/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
27/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;
29/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
30/Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
31/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;
32/Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл;
33/Ойн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
34/Олон улсын хөдөлмөрийн байгууллагын далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
35/Онц байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
36/Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
37/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
38/Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төсөл;
39/Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
40/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
41/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
42/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
44/"Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
45/Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
46/Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
47/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
48/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
49/Хаягжуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
50/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
51/"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
52/Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
53/Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
54/Цусны донорын тухай хуулийн төсөл;
55/Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
56/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
57/Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл;
58/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
59/Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
60/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
61/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл.
- Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.
- "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
- Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.