Монголын сагсан бөмбөгийн холбооны Хөгжлийн лигийн техникийн зөвлөгөөн өчигдөр болж, өрсөлдөх багууд сугалаа татлаа. Энэ лигт эрэгтэй 16 баг баруун, зүүн гэсэн бүст хуваагдан өрсөлдөх бол эмэгтэй найман баг тойргоор өрсөлдөнө. Хөгжлийн лигийн эхний хоёр байрт орсон багуудыг Үндэсний дээд лигийн плэйоффт шалгараагүй багуудтай өрсөлдүүлж, ялсан багийг 2024-2025 оны Үндэсний дээд лигт дэвшүүлэх юм.